
Үйл ажиллагааны хугацаа: 2025 оны 6-р сарын 8-наас 6-р сарын 16
Үйл ажиллагаанд оролцсон хүмүүс:
• Окура дурсгалын эмнэлгийн ходоод гэдэсний тасгийн ахлах эрхлэгч
Эмч Шираи Ясуюки
• АМДА-гийн ерөнхийлөгч
Эмч Сато Такуши
• АМДА-гийн дэд ерөнхийлөгч
Зохицуулагч Нанба Тамами
Үйл ажиллагаа явагдсан газар:
АШУҮИС-ийн Монгол- Японы эмнэлэг
2017 оны 9-р сараас эхэлсэн Монгол дахь дурангийн оношлгоо, эмчилгээний ажилбар сайжруулах төсөл нь 2020, 2021 оны COVID-19 цар тахлын үеэс бусад жилүүдэд тогтмол зохион байгуулагдаж ирсэн бөгөөд энэ удаагийнх 8 дахь удаагийн хэрэгжилт болж байна. Бид хамтран ажлын байран дахь гардан сургалт хийх замаар Монголын дурангийн эмч нарын ур чадварыг дээшлүүлэх зорилготой юм.
Энэ удаагийн үйл ажиллагааны агуулга
Эмчилгээний арга хэмжээ:
• Улаан хоолойн өргөссөн судсыг дурангийн аргаар боох (Endoscopic Variceal Ligation: EVL) – 1 тохиолдол
• Улаан хоолой, ходоодны өргөссөн суданд дурангийн аргаар хатаах тариа хийж боох боох хавсарсан эмчилгээ (Endoscopic Injection Sclerotherapy with Ligation: EISL) – 2 тохиолдол
• Ходоодны өргөссөн судасанд цавуу (Histacryl) тарих (EIS) – 1 тохиолдол

Эдгээр Дурангийн эмчилгээний ажилбарын өмнө, дурангийн болон дүрс оношилгооны эмч нар хамтран СТ (компьютер томографи) шинжилгээг ашиглан үүдэн венийн судасны цусны урсгалыг үнэлэн, өвчтөний эмчилгээний манежментийг хамтран боловсруулсан. Энэхүү интердисциплинар буюу олон салбарын мэргэжилтнүүдийн хамтын оролцоотой эмчилгээний төлөвлөлт нь өмнө нь Монголд төдийлөн хэрэгжиж байгаагүй шинэ алхам бөгөөд эмнэлзүйн практикийг урагш ахиулах чухал үйл явц болж байгааг харууллаа.
АШУҮИС, АУС, ХБЭСТ, МЯЭ-ийн Дурангийн тасгийн зохион байгуулсан “Workshop of Colonoscopy Hands-on and IBD” семинарт оролцсон тухай
АМДА-гийн ерөнхийлөгч доктор Сатогийн илтгэлийн дараа, доктор Сато болон доктор Шираи нар хамтран дурангийн симулятор ашиглан колоноскопийн гардан сургалтыг (Hands-on training) явууллаа. Уг сургалтад Япон–Монголын эмнэлгийн эмч нар болон Улаанбаатар хотын төв, захын дүүргүүд дэх бусад эмнэлгүүдийн эмч нар оролцож, нийт 15 оролцогч хамрагдсан болно.


AMSA Mongolia




Энэ удаагийн сургалтын хүрээнд Австралийн эмч нартай хамтрасан бүдүүн гэдэсний симуляцид суурилсан гардан сургалтаас гадна Гэдэсний үрэвсэлт эмгэгийн тохиолдолд суурилсан оношлогоо, эмчилгээний менежмент сургалт хамран зохион байгуулагдлаа. Ийнхүү олон улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж буй нь Монгол Улсын дурангийн оношлогоо, эмчилгээний түвшинг улам ахиулахад чухал хувь нэмэр оруулна гэж хүлээгдэж байна.

*Симулятор ашигласан сургалт
Энэ удаагийн үйл ажиллагаанд Японоос ходоодны (дээд) болон бүдүүн гэдэсний (доод) дурангийн симуляторуудыг авч ирж, гардан сургалтад ашиглалаа。
Япон талаас авч ирсэн дээд гэдэсний дурангийн симуляторыг Монгол дахь эмчилгээ, оношлогооны ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор АШУҮИС, ХБЭСТ-ийн харьяа Ур чадварын төвд хандивлалаа.

Өдөр бүрийн эмчилгээний дараа зохион байгуулагдсан симуляторт суурилсан сургалтад олон тооны залуу эмч идэвхтэй оролцсон нь онол, дадлагыг хослуулсан үр дүнтэй сургалт боллоо.


АШУҮИС-ийн харьяа Монгол Японы эмнэлэгтэй байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийг (MOU) шинэчлэв
Монгол Японы эмнэлгийн шинэ захирал, АУ-ы доктор П. Бяасгалан болон АМДА-гийн ерөнхийлөгч доктор Сато Такүши нарын зөвшилцлөөр Харилцан ойлголцлын санамж бичгийг шинэчлэхээр тохиролцлоо。
Үүний зэрэгцээ, цаашдын хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэхээ талууд харилцан нотолсон болно。

*АМДА-гийн ерөнхийлөгч доктор Сато Такүши
Монгол Улсын Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль(АШУҮИС)-ийн Зочин профессор (Guest Professor) болов.
2025 оны 6-р сарын 13-ны өдөр АШУҮИС дээр тус сургуулийн Ректор, Профессор Дамдиндоржийн Болдбаатар АМДА-гийн ерөнхийлөгч доктор Сато Такүшид зочин профессорын (Guest Professor) гэрчилгээ гардуулан өглөө。


*6-р сарын 14-нд “MDDW” (Mongolia Digestive Disease Week) арга хэмжээнд
доктор Шираи илтгэл тавив
Доктор Шираи нь “КТ шинжилгээгээр үүдэн венийн цусны эргэлтийн гемодинамикийг үнэлэхийн ач холбогдол” сэдвээр илтгэл тавьсан。


Монгол дахь Японы Элчин сайдын яаманд бараалхав
Монгол Улсад суугаа Япон Улсын Элчин сайдын яаманд Элчин сайд Икагавара болон зөвлөх, эмнэлгийн зөвлөх хатагтай Китазава Акихиро нарт энэхүү удаагийн үйл ажиллагааны талаарх тайланг танилцууллаа。
